Б.Батчулуун: Онигоо ярьсан чинь Сэрчмааг хүнд байдалд оруулчихлаа

2021 оны 4 сарын 11

Никитоны Баачка, Дуучин С.Сэрчмаа сонсогчдоосоо уучлалт гуйя – tac.mn

Дуучин С.Сэрчмаа, Б.Батчулуун нар замын түгжрэлд онигоо ярьж байгаа нэрийн дор садар самуун, хүчирхийллийн тухай ярьж, энэ нь олны дургүйцлийг маш их хүргээд байгаа билээ. Сошиалаар хүчирхийлэгч нарыг бойкотлох аян ч өрнөөд байна. 

Тэдний үйлдлийг эсэргүүцсэн Капитрон банк Б.Батчулуунтай хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан бол 25 дугаар суваг телевиз дуучин С.Сэрчмаагийн нэвтрүүлгийг дахиж гаргахгүй гэсэн юм. 

Харин энэ үйлдэлдээ Б.Батчулуун тайлбар өгчээ. Гэхдээ тэрбээр биеэ хамгаалах чадваргүй болсон эмэгтэйг хүчиндэхийг үйлдэхээр завдсан үйлдлийн онигоо байсан хэмээн тайлбарласан байна. 

Тэрбээр сошиал хуудсандаа "Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа.... Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд.... Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь.... даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье.

+ 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх .... гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан бизээ. Надад бол томоос том сургамж боллоо. Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа . Байнга л инээж явдаг юм.

Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ.

Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг !!" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
625361
4 эможи

Zochin
2021-05-10 04:00
Үнэхээр ой гутаж байна. Хэлэх ч үг олдохгүй байна. Сэрчмаа болон Батчулуун хоёрын хоёулангийнх нь гавьяат, соёлын тэргүүний ажилтан зэрэг цол хэргэмийг нь хурааж авах хэрэгтэй. Мөн Батчулууны ярьсан зүйлд эрүүгийн мөрдөн байцаах шалгалт явуулахыг жирийн иргэд бид шаардаж байна. Сэрчмаа өөрөө эмэгтэй хүн, эх хүн, ард иргэдийг соён гэгээрүүлэх урлагийн од гэсэн хэрнээ хүчирхийлэлийг өөгшүүлэн, хөхүүлэн дэмжиж инээж байгаа нь үнэхээр үзэшгүй муухай харагдаж байна. Батчулууны хэрэглэж байгаа үг, хэллэгт авах юм алга. Шоронгийн хоригдлоос ч долоон дор байна.
Зочин
2021-04-11 19:44
Батчулуун дарвагнаад ам нь халаад дэмий донгосож байдаг үеэ санаад худлаа дэмийрч бузар онигоо ярьлаа гэсэн нь бөөн гай болчихлоо шүүдээ.Батчулуун ч арай тийм муухай биш байхаа бас ч гэж өөрийнхөа тэнгийг гайхаад монголчуудаасаа уучлал гуйчихлаа бас ч гэж .Харин СЭРЧМАА АВГАЙ МОНГОЛЧУУДЫГ ТҮЙ МАЙ хулгайчуудаа гэх шиг маш зэвүүн юм
МОНГОЛ
2021-04-11 13:59
МОНГОЛЧУУД ХЭН НЭГНИЙГ ХАЗАЙХЫГ АНААД СУУЖ БАЙХ БОЛЖДЭЭ, ХЭН АЛДАА ГАРГАНА АЛДААН ДЭЭР НЬ БӨӨН БАЯР ӨВДӨГЛӨНӨ
зочин
2021-04-11 13:34
Сээлий гэж өхөөрдчихжээ ха ха та 2 ийм юм ярьж хийж таашаал авдаг арчаагүй 2 новш юм бишүү сэрчмаагийн дуулах ярих гэдэг юу байсан юм чихэнд чийртэй арил цаашаа
Зочин
2021-04-11 12:05
энэ 2 ийг хэнч биш болгож үлдсэн насаараа гуйлга гуйж амьдрах хүртэл нь нийгмээс тусгаарла
keyboard_arrow_up