Хүндэтгэх шалтгаантай иргэдийг саатуулахгүйгээр зорчуулах чиглэл өглөө
2021 оны 4 сарын 10
Шадар сайд С.Амарсайхан өнөө өглөө Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвд ажиллалаа.
Улсын хэмжээнд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, улаан түвшин, хөл хорионд шилжсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын албан хаагчид нийтийн хэв журмыг сахиулах холбоотой ажлыг хэрэгжүүлэхдээ
- Иргэдэд хэлж, зөвлөж, сануулж ажиллах,
- Эрүүл мэндийн болон бусад зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдийг саатуулахгүйгээр зорчуулах,
- Гэртээ ойрхон байршил дахь худаг, хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлшний цэгт унаа машинтайгаа хүрэх боломжийг олгох тал дээр анхаарч ажиллахыг сануулж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625350
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс