Хилийн цэргийн 0214-р ангийн хоёр хилчин цэрэг даргаа буудан хөнөөж оргон зайлжээ
2021 оны 4 сарын 09
Өчигдөр Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214-р ангид хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, манаанд үүрэг гүйцэтгэж байсан хоёр хилчин цэрэг тодорхойгүй шалтгаанаар харуулын даргаа буудан хороож, оргон зайлжээ.
Цэргүүдийг хайх ажиллагааг цэрэг, цагаадгийн байгуулагынхан хамтран эхлүүлжээ. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.
Энэ талаар бид Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Урд шөнө энэ хэрэг гарсан нь үнэн. Одоогоор бид нөхцөл байдлыг хяналтандаа аван ажиллаж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллэх болно" гэлээ.
Тус хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12
1
2
625305
15 эможи
Сак
2021-04-09 14:53
Даргынх нь буруу байлгүй бас л дарамтлагдаад тэгээд тэсрэх болиод буудаа л биз өөрсдөө болхоор цэвэрхэн хүмүүжилтэй хүмүүс аан цэрэг үхэхээр ядуу нийгмийн шаар шавхруу болдог шүү дээ
Зочин
2021-04-09 12:38
Зайлжээ ч гэх шиг.оргожээ ч юмуу.оргосон бна гэж бичиж болдоггүй юмуу.найруулга дээрээ анхаармаар юм.хатуу хэллэг бна
Зочин
2021-04-09 11:46
odo yay gexwde tsergiin buruu gj bxgui darganariin buruu.l bga es zvigui daramt shaxalt ix l bsan bj taaraa
Оргил
2021-04-09 09:19
Аргагүй дээ говь-алтайнхан нэг цэрэг ээ харамсалтай алдаад хэцүүхэн байсан нь саяхан ер нь энэ ангид бас хатуу дэглэм байгаа л юм байна. Энэ цөөхөн монгол эрчүүд нэг нэг нээ алаад байхад одоо яана бурхан минь
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс