АТГ: Эрүүгийн 528 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
2021 оны 4 сарын 08
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 528 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 505 хэргийг шалгаж байна гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625290
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс