ТООН МЭДЭЭЛЭЛ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих зөрчил 86.2 ХУВИАР ӨССӨН байна

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд гарсан зөрчил хоёрдугаар сартай харьцуулахад 77.3 хувиар өссөн болохыг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

Энэ оны гуравдугаар сард гарсан зөрчил өмнөх сараас 77% өсжээ

Улсын хэмжээнд 3 дугаар сард нийт 167276  зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 98.87 хувийг цагдаагийн байгууллага, 0.21 хувийг мэргэжлийн хяналт, 0.05 хувийг онцгой байдал, 0.86 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд зөрчил үйлдсэн 166116 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн нь өмнөх сараас 78.4 хувиар, 237 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 75.6 хувиар тус тус өссөн байна.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78.8 хувь нь эрэгтэй,  21.2 хувь нь эмэгтэй байгаа бол  66.8 хувь нь 26-45, 0.17 хувь нь 16-18 насны хүн байна.

Зөрчлийн улмаас нийт 1 тэрбум 154 сая 884 мянган төгрөгийн хохирол учирч, 72.9 хувь нь нөхөн төлөгджээ.   

Зарим төрлийн зөрчлийн гаралт нэлээдгүй хувиар өссөн байна. Тухайлбал,

  • Мөрийтэй тоглох зөрчил 1 дахин,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 86.2 хувиар,
  • Хулгайлах зөрчил 38.5 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 25.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил өмнөх сард гараагүй бол энэ сард 3 удаа гарчээ.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 37.9, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9.8 хувиар буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувь нь Нийслэлд үйлдэгдэж байна. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил Баянзүрх дүүрэгт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил  Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хамгийн олон гарчээ.

Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байр эзлэх журам зөрчих, хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчих зөрчлийг хамгийн их гаргасан байна.

Энэ төрлийн зөрчлийг үйлдсэн хүмүүсийн 79.1 хувь нь эрэгтэй, 40.9 хувь нь 26-35 насныхан байна.

Улсын хэмжээнд гарч байгаа нийт зөрчлийн дийлэнх буюу 85 орчим хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд тоо хэмжээ нь буурахгүй, тогтмол өсөх хандлагатай байна. Иймд иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцон, бусдад болон өөртөө хохирол учруулахгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625244
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up