Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох, улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС- гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт дахин хэлэлцлээ.
Улсын дээд шүүх уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцээд, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Уг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ундармааг албан тушаалаа ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэсэн билээ.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-нд хянан хэлэлцээд Б.Ундармаад оноосон ялыг өөрчилж, 40 сая төгрөгөөр торгохоор . Б.Унндармаагийн хувьд хамаарал бүхий “Доктор МЭИК” компанидаа дээрх сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон билээ. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 31-нд дахин хэлэлцээд дахиад 40 саятөгрөгөөр торгох болжээ. Учир нь Б.Ундармаагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой, гурван ч удаа хүнд мэс засалд орсон зэрэг баримтыг өмнө нь дутуу, нотариатаар баталгаажуулж бүрдүүлээгүй байснаа засаж ирсэн бөгөөд улсад учруулсан хохирлоо төлсөн, зээлийн хүүг нь ч барагдуулсан, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч, анхан шатны шүүх хурлын үеэр ч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн торгох ял оноосон байна. Тэгвэл улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас дүү Б.Одончимэгийнхээ үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн нэрээр 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан хэргийг прокурор хаах шийдвэр гаргажээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин