Ц.Ням-Очир: Цэргийн алба хаагч нас барсан 16, гэмтсэн 21 тохиолдол бүртгэгдсэн

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдлаа.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир "Цагдаагийн байгууллага цэргийн алба хаагч хохирсон хэргийн судалгааг 2017 оноос эхлэн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Үүнд 37 цэргийн алба хаагч хохирсон гэсэн мэдээлэл байна. 

16 цэргийн алба хаагч нас барсан, гэмтсэн 21 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцсан нэг гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаар зүйчлэгдсэн 37 тохиолдлын 15 нь шүүхийн байгууллагад шилжсэн " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
625209
4 эможи

keyboard_arrow_up