“УЛБАР ШАР“ ТҮВШИН: Явган эргүүлийн 236 чиглэлд 550, машинт эргүүлийн 68 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ
2021 оны 4 сарын 05
“Улбар шар” түвшинд шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд явган эргүүлийн 236 чиглэлд 550, машинт эргүүлийн 68 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн гэж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдээллээ.
Орон нутагт явган эргүүлийн 258 чиглэлд 451 алба хаагч, машинт эргүүлийн 57 чиглэлд 105 алба хаагч ажилласан байна.
Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 572 , Гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 112 /нийслэлд 105, орон нутагт 7/, улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн 164 хүн байна.
Зөрчил гаргасан 238 иргэнийг 6.660.000 төгрөгөөр торгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625137
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс