Цагдаа, дотоодын цэргийн албанд ажиллах залуусыг сургалтад хамруулж, ажлын байраар хангана
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүл, харуулын ажлын байраар хангах ажлыг зохион байгуулна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн "Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулж ажлын байраар хангах юм. Сул орон тооны захиалгыг харах бол ЭНД дарна уу.
Албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,
Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх шаардлагатай.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна хэмээн Төрийн албаны зөвлөлийн ЦЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлөөс мэдээлэв. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.