Гадаадад хоёр тун вакцин хийлгээд ирсэн иргэдийг “ТУСГААРЛАХГҮЙ“

2021 оны 4 сарын 04

Arslan.mn

Гаднын улсад Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй болохыг ОК-ын Шуурхай штабаас мэдээлжээ. 

Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна.

Харин вакцинд хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах бөгөөд хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана. 

Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд гурван удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно. 

Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө гэдгийг Шуурхай штаб мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625110
1 эможи

keyboard_arrow_up