ПРОКУРОР: Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш нарт ЯРИА ТАНИУЛГА хийжээ

2021 оны 4 сарын 03

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс 2021 оныг “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэргийлэх жил” болгон зарласантай холбоотойгоор тус аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтарсан удирдамж гаргасан байна.

Тус удирдамж нь хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдэд үйлчилгээ үзүүлэгч ажилтан, алба хаагчдад хүүхдийг бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллээс ангид, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих нөхцөл боломжоор хангахад хууль эрхзүйн мэдлэг олгох зорилготой ажээ.

Удирдамжид заасны дагуу аймгийн прокурорын газраас энэ оны 2, 3 дугаар саруудад аймаг дахь Политехник коллеж, ерөнхий боловсролын “Мэргэд” лаборатори сургууль, “Тэмүүлэл-Эрдэм” сургууль, 1, 2, 4, 5 дугаар сургуулийн багш, ажилтнуудад “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” уриан дор яриа, таниулга зохион байгуулсан байна.

Мөн “18 насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчоор тогтоогдсон судалгааны дүн”-г танилцуулж, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625085
0 эможи

keyboard_arrow_up