Хүчингийн хэрэг үйлдсэн сургалтын төвийн багшид оноосон ялыг хэвээр үлдээв

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Сургалтын төвийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн жил гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  11-р хороонд байрлах “Глобал бизнес солюшн” сургалтын төвийн багш Э нь 2020 оны гуравдугаар сард тус төвд суралцаж байсан 17 настай Н-ыг хүчирхийлснийг хохирогч хэд хоногийн дараа ээждээ хэлснээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх сургалтын төвийн багш Э-д холбогдох хэргийг хянаж  18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 2020 оны наймдугаар сард яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Шүүхээс Э-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба  энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625079
1 эможи

зочин
2021-04-02 20:27
больж муу новшийн боовыг нь тасалж нохойд шидэж өг
keyboard_arrow_up