УБЕГ: Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 10-нд зогсооно

2021 оны 4 сарын 02

Монгол Улсын ᠎Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Үүнтэй холбогдуулан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээхийг мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргана. 

 

Эх сурвалж: УБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625077
0 эможи

keyboard_arrow_up