Ганцмод, Сэхэ боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
2021 оны 4 сарын 02
Хятад улсаас Манай улстай хиллэдэг Ганмод, Сэхэ боомтыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Хаах болсон шалтгаан нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Саус Гоби Сэндс” компаний уурхайд 30 хүнээс халдвар илэрсэнтэй холбоотой юм.
Ганцмод боомтой хиллэдэг Гашуунсухайтаар нүүрсний ачаа тээврийн 600-700 машин өдөрт урд хөрш рүү гардаг. Харин “Оюутолгой” компаний ажилтнаас ковидын халдвар илэрсэнтэй холбогдуулан урд хөрш машины тоог 40 болгон багасгасан.
Мөн өчигдрөөс тус нутгийн ПСР шинжилгээний аппарат эвдэрсэнтэй холбоотойгоор нүүрс тээврийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625054
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс