“Эрдэнэт” үйлдвэрийн албан тушаалтнууд тендерээр мөнгө угаасан уу

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр аль ч цаг үед Монгол Улсын эдийн засгийг тэтгэж ирсэн. Ингэж их мөнгө эргэлдэхийн хэрээр эдийн засгийн сонирхол ч тийшээ давамгайлдаг сөрөг тал, бараан түүх бий. Ер нь өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдож ирсэн ашиг сонирхол, зөрчил дутагдлыг тоймловол овоо их “юм” болно.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цар тахлаас болоод төр, хувийн хэвшлийн байгууллага байтугай улс орон, дэлхий нийтээр бүсээ чангалсан он жил байлаа. Одоо ч нөхцөл байдал дээрдсэн зүйл алга. Ялангуяа, хувийн хэвшил тун хүнд байдалд орж, ихэнх нь X баланс гаргаж байна. Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц үйлдвэр цар тахлын үед хэмнэх нь битгий хэл мөнгөөр “тоглосон” байж мэдэхээр сэжүүрийн захаас хууль хяналтынхан атгажээ. Үүний нэг жишээ нь хэдхэн хоногийн өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэрийн зарим албан тушаалтнуудыг саатуулсан юм. Тодруулбал, үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг эрх мэдэл, албан тушаалаа  урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон. Тендер будилаантуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр баривчилж 48 цаг цагдан хорьсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорих нь зүйтэй гэж үзсэн байна.

...Xуйвалдаж тендер авдаг байсан компанитай Ж.Ганзоригийн эхнэр холбоотой.

Тиймээс Ж.Ганзориг, М.Марал-Эрдэнэ нарыг  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан тохиролцож сонгон шалгаруулалт явуулсан хэрэгт буруутгаж яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих хүсэлтийг Орхон аймгийн сум дундын шүүхэд гаргасан  байна. Гэвч Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, шүүх захирамж гаргахдаа Монгол Улсын болон Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоон сулласан байдаг.  Үүнд “Эрдэнэт” үйлдвэрийн нөлөөлөл бий гэх хардлага ч байгаа юм. Мөн хууль хяналтынхны шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг буруутгаж буй хэрэгт эхнэр нь хамтран оролцож байсан баримт байгаа аж. Ингэхдээ урьдчилан байдлаар хуйвалдаж тендер авдаг байсан компанитай Ж.Ганзоригийн эхнэр холбоотой.Хууль бусаар олсон мөнгөө өөрсдийн хамаарал бүхий банк бус байгууллагаар дамжуулдаг байсныг харвал “Эрдэнэт” үйлдвэрийн албан тушаалтнууд тендерээр дамжуулж мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тиймээс АТГ-аас үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлж Улаанбаатар руу дуудан шалгахаар болжээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.2 БААСАН № 66 (6543)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625042
0 эможи

Зочин
2021-04-03 10:38
хүн гүтгэхээ зогсох хэрэгтэй
Зочин
2021-04-02 14:11
Буруу замаар олсон мөнгөө тушаадаг газар нь тушаагаад тэгэсгээд салах байлгүй дээ.
зочин
2021-04-02 09:54
30 жил хийсэн найраа юу
keyboard_arrow_up