ПРОКУРОР: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

Дорноговь аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай ажил зохион байгуулж байна. Тухайлбал, Сайншанд сумын 6 дугаар багийн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр энэ оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан ажлыг нь шалгаж, цаашид хэрхэн ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эргэж танилцахаар болсон байна.

Мөн ахлах прокурор Г.Ганцэцэг, хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш нар “Зөрчлийн тухай хууль дахь хүүхдийн эрх хамгаалал”, “Төрд учирсан хохирлыг төлүүлэх ажиллагаа” сэдвээр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвийн “Хуулийн цаг” подкастад оролцжээ.

Түүнчлэн аймгийн Цагдаагийн газартай хамтран мэргэжлийн сэтгэл зүйчийг урьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баривчлагдсан иргэдэд “Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр энэ оны 3 дугаар сарын 26-ны өдөр сургалт зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625027
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up