УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагджээ

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын биеэр эдлэх нэг жилийн ялын хугацаа дуусгавар болж, суллагджээ.

Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгаж, шүүхээс хорих ял оноосон билээ.

Анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноосон бол Улсын дээд шүүх нэг жилийн хорих ял болгон бууруулж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хассан юм

Тэрбээр "Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна" хэмээн жиргэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
625025
4 эможи

юу вэ алуурчин суллагдчиж бгаанмуу энгийн аавын хүү бол сууж бгаа даа мөнгө хаяж дээ авилгач шүүгч нарт
2021-04-02 08:52
шоронгийн хадаас бх ёстой газраа суу зөнөг өвгөн их л шуналтай даа
Зочин
2021-04-01 15:00
Өө баяр хүргье. Хилсээр шоронд орсон нь үнэн. Сонгуулиар хөөрхий аав нь сурталчилгааг нь гайгүй сайн хийсэн. Миний хувьд ах дүү садан төрлөөрөө олуулаа дэмжсэн ч гараагүй. Ер нь бол жаахан давилуун зантайгаас биш дажгүй залуу шиг санагддаг. Улс төрчийн хувьд их өсөх ирээдүйтэй. Хэлж ярьж байгаа, аливаа асуудөлд хандаж буй нь илэрхий сайн тал руугаа болсон байна лээ. Амжилт хүсье.
Баасандулам
2021-04-01 13:56
Сулагдсанл баяр хүргэе бид итгэж байсан ард түмнээ хайрлан шудрага байгаарай
keyboard_arrow_up