Монгол цэргүүд афганистанчуудын амь насыг аврахад онцгой үүрэг гүйцэтгэжээ

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

 Афганистан улсад алба хааж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргүүд тус улсын цэргүүдийн амь насыг алан хядагчдын бүлгийн халдлагаас аврахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.  Тодруулбал, энэ оны 3 дугаар сарын 30-ны өдөр Исламын Бүгд найрамдах Афганистан улс (ИБНАУ)-ын нийслэл Кабул хотод алан хядагч бүлэглэлүүд Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүний амь үрэгдэж, 6 хүн шархаджээ.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин шархадсан 6 цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, II шатны эмнэлэг рүү тээвэрлэжээ. Энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтанг тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн суулгах үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чаджээ.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт талархал илэрхийлж, “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэхээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргахад байдаг. Эдгээрийг Монгол цэргүүд гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн байна. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625011
13 эможи

Б.Баттөмөр
2021-04-01 22:19
Маш сайн амжилт
ЗОЧИН
2021-04-01 10:36
МУ НЭРИЙГ ѲРГѲЖ ЯВАА ЗАЛУУСТАА ХАЛДЛАГАД ѲРТѲХГҮЙ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ АНХААРАЛТАЙ БАЙГААРАА АМЬЖИЛТ
keyboard_arrow_up