СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машиныхаа өндрийг тооцоололгүй замын хөндлөвч мөргөсөн ноцтой осол гарчээ

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, зам тээврийн осол өчигдөр оройн 21 цагийн үед гарсан бөгөөд жолооч нь согтууруулах ундаа хэрэглээгүй ч машиныхаа өндрийг хөндлөвчинд (3.5 метрийн өндрийн хязгаар) хүрэх эсэхийг тооцоолоогүйн улмаас осол гарсан байжээ.

Тээврийн цагдаагийн албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байршуулж эвдэрсэн замыг засахаар ажиллаж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Жолоочийн биеийн байдал гайгүй. Азаар хүний амь нас эрсдээгүй. Машин нэлээн эвдрэлтэй. Тиймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх, хурд хэтрүүлэхгүй, машины өндөр болон хязгаарлалтыг тооцож хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625008
0 эможи

keyboard_arrow_up