Говь-Алтай аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд АВЛИГЫН ЭСРЭГ АЯНД нэгдлээ

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Говь-Алтай аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран авлигын гэмт хэргийг бууруулах, төрийн алба хаагчийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс ангид байлгах, соён гэгээрүүлэх зорилгоор “Судалъя, Мэдье, Сэргийлье” нөлөөллийн аяныг энэ сарын 29-ний өдрөөс зохион байгуулж байна.

Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Билэгсайхан: Говь-Алтай аймгийн прокурорын газраас санаачлан “Судалъя, Мэдье, Сэргийлье” нөлөөллийн аяныг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх ялангуяа төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгах, соён гэгээрүүлэх зорилготойгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм.  Аяныг аймгийн төв болох Есөнбулаг сумаас эхлэж, нээлтээ хийлээ. Тус сумын төрийн болон төрийн өмчит 31 байгууллагын удирдлагууд нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Аяны хүрээнд эдгээр байгууллагуудын нийт ажилтан, алба хаагчид болон иргэд олон нийтэд “Авлига” юу болох түүний үр дагавар, нийгэмд учруулах хор уршгийн талаар сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулна. Мөн гарын авлага, шторк бүхий DVD, самбар, туг зэрэг зүйлсийг долоо, долоо хоногоор аялуулж дараагийн байгууллагад шилжүүлэх байдлаар өртөөлчлөн үргэлжлэх юм. Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилласнаар шат шатандаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болж тэр хэрээр иргэдийг соён гэгээрүүлэх боломжтой болох юм. 

Arslan.mn

Тус аян 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аянд оролцож буй байгууллагууд Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр болон бусад хууль тогтоомжуудыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хийж, тайлангаа аймгийн прокурорын газарт хүргүүлэх юм.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624999
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up