Тавхан сартай бяцхан охин Т.Сарангоод амьдрал бэлэглэе

2021 оны 3 сарын 31

No description available.

Төрхүү овогтой Сарангоо охин нь 2020 оны 12-р сард цөсний замын битүүрэл өвчтэй гэж оношлогдсон. Баяцхан охин 2 сар 2 хоногтойгоосоо хойш гурван ч удаагийн хагалгаанд орсон боловч элэгний хатуурал үүсч яаралтай БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон байна. Уг өвчнийг Монголд эмчлэх боломжгүй төдийгүй түүний эмчилгээний төлбөрт 550 сая төгрөг шаардлагатай байна. Одоогийн байдлаар 107 сая төгрөг хандиваар цуглараад байгаа аж.

No description available.

Хорвоотой ч танилцаж амжаагүй бяцхан охин хагалгаанд орсныхоо дараа сэхээн амьдруулах тасагт байхдаа цус их хэмжээгээр алдсан байна. Улмаар шалтгааныг тогтоох дахин хагалгаанд оржээ. Үүний дараа мэс заслын дараах эрт үеийн саажилт болж дахин хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаа юм.

Сарангоо охинд элгэний хатуурал үүссэн, элэг томорсон бөгөөд удах тусам бусад эрхтэнд нь нөлөөлж, хэзээ ч хамаагүй хүндрэл өгөх боломжой тул элэг шилжүүлэн суулгах мэс засалд яаралтай орох шаардлагатай болоод байгаа юм.

No description available.

Бяцхан охин өнөөдрийг хүртэл амьдралын төлөөх тэмцэлд ялагдалгүй тэмцсээр байна.

Тавхан сартай Т.Сарангоо охинд тусламжын гараа сунгаж, амьдрал бэлэглэе. Бусдын төлөө хийсэн сайн үйл бүхэн хорвоогийн жамаар буян болж ирдэг жамтай. Иймд элэг нэгт Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсчээ

Хандивын данс: Хаан банк: MNT 5115052012 С.Төрхүү

USD 5300832624 С.Төрхүү

Голомт банк: 1405003727 Б.Болор-Эрдэнэ Гадаад данс: /Euro/

Холбогдох утас: 95092283, 89110600

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624986
0 эможи

keyboard_arrow_up