Салаан даргадаа зодуулсан байлдагч өчигдөр орой нас баржээ

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Хэргийг дахин сануулахад энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г нь согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайран, ноцтой гэмтэл учруулсан юм. 

Улмаар зодуулсан албан хаагч ухаангүй ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нас барлаа.

Тэрээр ар гэрээс нь торлуулахад: "Хүү минь харамсалтайгаар амиа алдлаа. хэдэн цагт өнгөрснийг нь ч анзаарах сөхөө байсангүй. Одоогоор тухайн цэргийн албанаас бидэнтэй холбогдоогүй байна" гэх мэдээллийг арай ядан ярих сөхөөтэй байв.

Харин түүнийг зодсон салаан дарга Г нь цагдан хоригдож байгаа юм.

Түүнчлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр: "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Мэдээж Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэсэн.

Гэхдээ хэн нэгэн хариуцлага хүлээлээ гээд  эрдэнэ болсон халуун залуу насандаа хорвоог орхисон хүү нь эргээд эцэг эх, элгэн садандаа ирэх гэж үү? Эх орноо амиараа хамгаална гэдэг ч энэ мэт дарангуйлал, зодуурын золиос болж алтан амиа өргөнө гэсэн тангараг цэргийн албанд байдаг болчихсон юм уу? Хэчнээн цэрэг эр энхийн цагт ийм харамсалтай  байдлаар амиа алдаж байж энэ асуудал дахин гарахгүй байх баталгаа үүсэх вэ? 

Ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
624952
5 эможи

Зочин
2021-03-31 11:21
БХЯ-НБ САЙДААСАА ЭХЛЭЭД ОГЦОР ХЭДЭН ХҮНИЫ АМЬ НРЗҮЛ МЭНДИЙ
keyboard_arrow_up