Алтанбулагийн боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авна
2021 оны 3 сарын 30
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авахаар болов.
Иргэдийг 15.00-18.00 цагийн хооронд татан авах бөгөөд тусгай автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэн “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 140 удаагийн тусгай нислэгээр 24 448, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31 168 иргэнээ татан аваад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624927
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс