Ховд аймгийн Жаргалант сумын тохиолдол батлагдсанаар COVID-19-ийн халдвар илэрсэн аймгийн тоо 15 боллоо

2021 оны 3 сарын 30

Архангайд 14, Хөвсгөлд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ

COVID-19-ийн халдвар тархсан аймгийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт коронавирусийн халдвар тархлаа.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол батлагдлаа. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624906
0 эможи

keyboard_arrow_up