Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өглөө
2014 оны 7 сарын 25
Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээ өчигдөр хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хөгжпийн банкны захирал Н.Мөнхбат зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Ашиглалтад хүлээлгэн өгч байгаа инженерийн дэд бүтэц нь Буянт-Ухаа орчимд баригдах 15 мянган айлын орон сууцны ус, дулаан, цахилгааны эх үүсвэр болох ажээ.
Орон сууцны хороолол гэх мэт томоохон бүтээн байгуулалтын чанартай барилгуудыг барихаасаа өмнө инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн барилга, байгууламжуудыг барьдаг болж байгаа нь том давуу тал гэдгийг тэнд очсон албаны хүмүүс хэлж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6249
0 эможи