НӨАТ: 2021 оны I улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

2021 оны эхний улирлын худалдан авалтын НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болно. 

Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтуудын баримтууд энэ удаагийн урамшуулалд хамаарна. 

Өнгөрсөн оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон. 2020 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгааг мэдээлж байв. Харин энэ удаагийн мэдээлэл дөрөвдүгээр сарын 8-наас хойш тодорхой болно гэсэн үг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624898
1 эможи

МАНЖИЛЖАВ
2021-03-30 07:11
БУЦААН ОЛГОЛТЫН ХУВИЙГ НЭМЖ 5-8% хувь болгох хэрэгтэй байна шүү
keyboard_arrow_up