Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна
Цэргийн албанд явж буй залуустай холбоотой хар бараан мэдээлэл сүүлийн үед тасрахгүй байгаа. Гарч буй хэрэг бүрт арга хэмжээ авна. Цэргийн эрхийг зөрчсөн асуудалд АНХААРАН ажиллана гэж удаа дараа мэдээлэл өгөхөөс цаашгүй Зэвсэгт хүчний жанжин штабтай холбоотой ахин цэргийн амь насны ноцтой асуудалтай холбоотой харамсалтай хэрэг өчигдөр /2021.03.28/ гарлаа.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ хэвтэрт орж, ухаангүй болтол нь зодсон хэрэг энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутагт болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 хэлтсээс уг хэргийг шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар "ЦЭРГИЙН" байранд гарсан уг хэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан нь тогтоогдоод байгаа. Хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байгаа" гэв.