Тогтоол усанд амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт 20 саяын тусламж үзүүлсэн гэж мэдэгдсэн ч өгөөгүй гэв

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Хэргийг дахин сануулахад өнгөрсөн жилийн таван сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан халианд 3 айлын 4 хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ аврахаар ороод амь эрсэдсэн юм.

Хариуцагчаар "Хан Tалст" компани татагдасан бөгөөд өмнө нь дөрвөн удаа хэрэг буцаагдаж, өнөөдөр буюу 3 сарын 29- ний өдөр 5 дахь удаагаа урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Тиймээс амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн өнөөдөр /2021.03.29/ хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд "Амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхний хувьд компаны зүгээс буяны ажилд зориулж хоёр сая төгрөг өгсөн. Мөн шинэ жилийн өмнө гурван айлд хүнсний тусламж үзүүлж нэг, нэг сая төгрөг өгсөн. Бидэнд сэтгэл санааны хохирол барагдуулж тус бүр 20, 20 сая төгрөгийн  мөнгөн тусламж үзүүлнэ гэсэн ч өгөөгүй. Шүүх хурлаар ямар шийдвэр гарахыг хүлээсэн байдалтай байгаа" гэдгийг хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624893
1 эможи

keyboard_arrow_up