Хахууль авсан хэрэгт ял шийтгүүлсэн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө суллалаа

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шийдвэр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр гаргалаа. Тус шүүхээс шийдвэр гаргахтай зэрэгцээд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангиас түүнийг авахаар хүмүүс очиж, улмаар нийслэл рүү авчирж буй гэнэ.

М.Сономпилийг Хөгжлийн банкнаас хөрөнгийг нь гаргасан тендерийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгасан юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны долдугаар сарын 24-нд уг хэргийг хэлэлцээд М.Сономпилийг Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин “Хотгор зам” компанийн захирал Хайратаас авсан 264 сая төгрөгийг нь улсын орлогод хураахаар болсон билээ. Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны болон Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр дээрх хорих ангид ял эдэлж байсан юм.

Анхан шатны шүүхээс ял ногдуулснаас хойш эдлэх ёстой ялынхаа 50-иас дээш хувийг биеэр эдэлсэн, засрал хүмүүжлийг олсон хэмээн хорих ангийн удирдлага үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналаа Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дагуу шүүх магадлангийн хурал хийгээд ийнхүү хугацаанаас нь өмнө гаргажээ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
624885
2 эможи

ард түмэн
2021-03-29 21:36
ингээл суллаад бхаар ямар хэрэг бхав дээ манай хууль шүүх баячуудад үнэхээр ээлтэй хууль юм даа
keyboard_arrow_up