Архангайд 14, Хөвсгөлд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Архангай аймгийн хэмжээнд өчигдөр (2021.03.28) PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгджээ. Хайрхан суманд-гурав, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болоод байна.
Өчигдрийн байдлаар аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байдалд байна.
Нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна.
Тэгвэл Хөвсгөл аймагт Covid- 19 халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр, Мөрөн сумын ойрын хавьтлын дөрөв, нийт зургаан хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.