Улаанбаатарт газар хөдлөхгүй
2021 оны 3 сарын 28
Монгол Улсад гуравдугаар сарын 23, 28-нд газар хөдлөлт болно хэмээн сошиал орчинд мэдээлэл түгээд байна. Тэгвэл энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын Эрдэм шинжилгээний ажилтан А.МӨНХСАЙХАНААС тодруулахад "Хүмүүс нэг зурхайчийн гаргасан цаг тооны бичиг дээрх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр маш их түгээж байна. Байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолж, өнөөдөр хэдэн цагийн үед хичнээн баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдэнэ гэж хэлэх боломжгүй. Ташаа мэдээлэл. " хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624853
0 эможи
Zochin
2021-03-28 20:32
Мэдэхгүй л байгаа бол үгүйсгэх аргагүй.. харж л байя даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс