ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 117 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ
ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүсийн 117 нь халдвар авсан талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хэллээ.
Тэрбээр халдварын тохиолдол өнөөдөр огцом нэмэгдсэн талаар тайлбарлахдаа “Халдвар нэмэгдэж байгаагийн шалтгаан нь коронавирус илрүүлэх шинжилгээг өргөн цар хүрээтэй хийж байгаатай холбоотой. Мөн нэг дороос олон тохиолдол илэрч байна.
Тухайлбал, ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 285 иргэний 117-гоос нь халдвар илэрсэн. Тиймээс халдварын тоо огцом өссөн харагдаж байгаа.
Мөн орон нутаг нийслэл гээд халдварын тохиолдлыг нийлүүлж байгаа учраас ялгаж салгаж мэдээлэх хэрэгтэй.
Гэхдээ зовлон хүндрэл хэлж биш хийсэж ирдэг учраас өвчлөлийн тоо огцом хяналтгүйгээр нэмэгдэж эхэлбэл маргааш ч хатуу хөл хорио тавихыг үгүйсгэхгүй" гэсэн юм.