ХХААХҮЯ: Нөөцийн мах худалдаалж эхэллээ
2021 оны 3 сарын 27
Улаанбаатар хотод гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаалж эхлээд байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 17 аж ахуй нэгжтэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байгааг албаныхан мэдээлсэн юм.
Үүнд “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Одоогоор нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхлээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
624839
2 эможи
Зочин
2021-03-27 16:15
Зарж байгаа дэлгүүрүүдийн хаяг байршил бна уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс