Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хэргийг энэ сарын 31-нд хэлэлцэнэ
2021 оны 3 сарын 26
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүх энэ сарын 31-ны өдөр хуралдахаар болсныг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.03.26/ мэдэгджээ.
Тэрбээр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбаттай уулзах үеэрээ ийн мэдэгдсэн байна.
Түүний мэдээлснээр Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624830
0 эможи
Иргэн
2021-03-27 14:43
Хурц нарын хэлмэгдүүлэгчдийг шүүх юм байна.Яалт ч үгүй гэмт хэрэг.Ийм бүдүүлэг хэлмэгдүүлэлт,ийм тэнэг ажиллагаа төрийн байгууллагаас гарч байгаа нь тэвчиж болшгүй зүйл.Буруутан хариуцлагаа хүлээх ёстой.
Иргэн
2021-03-26 22:50
Аллагын захиалагч хэн бэ гэдгийг эхлээд тогтоочих
zochin
2021-03-26 22:49
hongiliin shuuh n shuuh bailgui de
Хонгил
2021-03-26 21:41
Ямар ч сайн сайхан шийдвэр гарахгүй биз.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс