Б.Баасанцогттой холбогдсон шүүгч нарыг түдгэлзүүлэх асуудал яригдаж эхэллээ

2021 оны 3 сарын 25

Arslan.mn

-АТГ шалгагдаж буй 18 шүүгч болон шүүхийн зургаан ажилтны мэдээллийг ШЕЗ-өөс хүсчээ-

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын нэр дээр 06/3309 дугаар бүхий албан бичиг хүргүүлжээ.

Уг бичгээр:

-Эрүүгийн 190200800 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан, Г.Буяннэмэх, Б.Халиун нарыг шүүгчээр томилсон зарлиг, төрийн алба хаагчийн хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулж ирүүлэхийг хүссэн байна.

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөн өдөр ШЕЗ-ийн дарга Э.Батбаярт 06/3310 дугаартай Мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

-Үүнд “УЕПГ-ын 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 4/145 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 210600546 дугаар хэргийн мөрдөн байцаалт явулах харьяаллыг тус хэлтэст тогтоон ирүүлсэн” гээд

-Хавсралтаар хүргүүлж буй шүүгч, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан нарыг дурдсан цагт саадгүй хүрэлцэн ирэх бололцоогоор хангах

-Шүүгчээр болон дэвшүүлэн томилсон зарлиг

-Төрийн алба хаагчийн хувийн хэрэг

-Зан байдлын тодорхойлолт

-Шүүгч нарын шийдвэрлэсэн хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл

-Шүүхийн захиргааны байгууллагын ажилтан нарын ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд

-Төрийн алба хаагчийн анкет

-Ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт бичгийг гаргаж ирүүлэхийг хүсчээ.

Хавсралтад:

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар

Шүүхийн захиргааны ажилтан:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Г.Зулаа

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан З.Ууганзаяа

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Э.Дарханцэцэг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Т.Батдорж

-Улсын Дээд шүүхийн ажилтан Н.Мөнхтулга

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Г.Галдандагва нарын нэрийг бичжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624781
6 эможи

ЗОЧИН
2021-03-26 09:22
ЗОХИОН БАЙГУУЛТАЙ МАФЬ ДЭЭДСҮҮД ОРОЛЦМОН ШУДХРГА БУСЫН ХОНГИЛЫНХОНЫГ ДАРХАД БҮГД ХҮЧИН ЗҮТГЭЕ
ЗОЧИН
2021-03-26 09:16
ШУДАРГААР ШИЙДЭЭРЭЭ ЭЛДЭВ ДАРАМТ ШАХАЛТ АВИЛГА АР АРААСАА ЦУВНА ХЯНАЛТЫГ ДАВХАР ТАВЬЖ ТУСГАЙ АЛБАД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ОЛОН НИЙТТЭЙ ХАМТРАА АМЬЖИЛТ ХҮСЬЕ
иргэд
2021-03-25 21:50
шүүгч мундсан биш түдгэлзүүлээл шалгачаач яагаад дүлэгнээд бган ард түмэн энэ шүүгч нарыг түдгэлзүүлэхгүй бол босно шүүү арай хэтэрч бна
иргэд
2021-03-25 21:48
Хувьтөгөлдөрийн Идэр гэдэг энэ шүүгч бас дээр хар тамхины хэрэгт ороод бсан билүү мөн биз дээ энэ шүүгч нар ёстой хүн биш болжнэ
zzzz
2021-03-25 11:55
oodgvi novshnuudad ylin deed hemjee ogoh heregtei
mash zov
2021-03-25 11:52
davartsan novshnuud nvgelee edleh tsag ni bolson
Зочин
2021-03-25 09:57
Хариуцлагыг нь түлтал үүрүүлжх хэрэгтэй
keyboard_arrow_up