Газар хөдлөлтийн нөлөөгөөр айлын тааз нурсан гэх худал мэдээлэл түгээжээ

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Өчигдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн.

Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн.

Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг албан ёсоор анхааруулж байна.

Arslan.mn

Энэхүү зураг нь өнгөрсөн 2020 оны 05 дугаар сарын 28-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уттар Прадеш мужид айлын таазны бетон гэнэт нурж унасан үеийн зураг юм байна.

Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
624772
2 эможи

keyboard_arrow_up