ПРОКУРОР: Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хорооны Засаг дарга нартай ХАМТРАН АЖИЛЛАНА

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 20 хорооны Засаг дарга нартай төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа.

Прокуророос хорооны Засаг дарга нарт 2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдлын талаар болон прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.

Уулзалтын үр дүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624769
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up