Б.БААТАРХҮҮ: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнтэй цуг явсан жирэмсэн эмэгтэйн нөхцөл байдлыг нь үнэлээд явуулсан

2021 оны 3 сарын 24

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.  

"Сүүлийн үед замын цагдаагийн алба хаагч жирэмсэн эмэгтэйг зодсон, Сүхбаатарын талбай дээр цагдаа хүн зодлоо гэх мэт мэдээлэл сошиал сувгуудаар цацагдсан. Үүнд бид зохих тайлбарыг өгөх нь зүйтэй. Тус мэдээллүүд гарсан даруйд холбогдох шалгалтууд хийгдсэн. 

-Жирэмсэн эмэгтэйг төрөх гээд явж байхад нь цагдаа зогсоогоод торгосон гэх хэргийг шалгахад "Хөл хорио тогтоосон үед буюу 00:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж байсан тээврийн хэрэгслийг шалгахад жолоодох эрхээ хасуулсан 25 настай И нь автомашиныг жолоодсон зөрчил илэрсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 14-т заасны дагуу Зөрчлийн хуулиар арга хэмжээг тооцож ажилласан байна. Энэ үеэр хажууд нь явсан эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн жолоодсон тохиолдолд 200 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгож, тээврийн хэрэгслийг хураах ёстой байдаг. Замын цагдаагийн хувьд жирэмсэн эмэгтэй явж байгаа нөхцөл байдлыг нь ойлгоод машиныг нь өгөөд явуулсан байсан. Тухайн жирэмсэн эмэгтэй нь эмнэлэгрүү төрөхөөр биш гэрлүүгээ явж байсан нь мөн цагдаагийн төхөөрөмж дээр бичигдсэн байсан. 

-Сүхбаатарын талбай дээр цагдаад зодуулсан гэх иргэний дагуу шалгалт хийхэд "Өдөр 13:00 цагийн үед иргэн Э гэх хүнээс 102 тусгай дугаарын утсанд "Баянгол дүүргийн Өргөө кино театрын орчимд нэг хүн шоо тоглож, мөрийтэй тоглоом тоглуулаад байна" гэх дуудлага ирснийг БГД-ийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллан 63 онд төрсөн иргэн Г тоглоом тоглуулж байсныг илрүүлсэн. Үүнд нь хуулийнх нь дагуу арга хэмжээ тооцохоор хэсэг дээр авчрахад тухайн хүн цагдаагийн байранд шууд бие засна гэсэн байна. Тэгэхээр нь болохгүй ээ гээд гаргахад тухайн иргэн шууд унаад өгсөн. Үүн дээр нь цагдаа очиж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Үүнийхээ дараа Нийслэлийн цагдаагийн газарт ирж гомдол гаргаад Сүхбаатарын талбай дээр очиж өлсгөлөн зарлана гээд явсан. Тэр үедээ дахин унахад нь эмнэлгийн тусламж дуудаад үзүүлэхэд эмч нар биеийн байдал хэвийн байна гээд явсан. Цагдаа нарын хувьд хууль дүрэм зөрчигдсөн үйл ажиллагаан дээр хууль ёсны шаардлагыг тавиад арга хэмжээгээ тооцсон байна. Үүнийг нь харин олон нийтэд "цагдаа хүн зодлоо, хууль зөрчлөө" гэсэн байдлаар гаргаж байгаа нь харамсалтай байна. Бидний хувьд хууль эрх зүйн хүрээндээ л үйл ажиллагаагаа эрхэлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
624762
7 эможи

keyboard_arrow_up