Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн гэх Тонхил сумын засаг дарга Д-д 18 жилийн ял оноожээ

2021 оны 3 сарын 24

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Өнгөрсөн оны тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д-ын эхнэр Б учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт талийгаачийн нөхөр Д-г сэжигтнээр татан саатуулаад байсан бөгөөд Б нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан гэж хуулийн байгууллагаас үзэж Д-г хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл Д-г талийгаач эхнэртээ хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалж чадахгүй хохирогчийг онц хэрцгийгээр, санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр Д-д 18 жилийн хорих ял оноожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
624760
4 эможи

keyboard_arrow_up