Чингэлтэй дүүргээс Их Британи Улсын иргэний цогцос олджээ

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар байранд хүн ухаан алдсан тухай дуудлага өчигдөр буюу гуравдугаар сарын 15:12 цагт Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авах утсанд иржээ.

Тодруулбал, 20 дугаар байрны ... тоотод хүн ухаан алдаж, хаалга онгойлгох шаардлагатай болсон тул эл дуудлагыг өгсөн аж. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 15:30 цагт очсон байна.

Хаалгыг 20 минут ажиллан онгойлоход Их Британи Улсын иргэн 69 настай, эрэгтэй И нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
624736
2 эможи

keyboard_arrow_up