СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан хүү согтуу жолоочид мөргүүлэн амиа алджээ

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Гарцаар гарч явсан долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн дуудлага ТЦА-нд иржээ.

Мөргүүлсэн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан байна. Тухайн жолоочийн согтуурлын зэрэг хоёр бүхэл 54 гэж заасан байна.

2021 он гарсаар ой таван сартайгаас 13 хүртэл насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаад байна.

Иймд жолооч нар уулзвар, гарц руу дөхөх үедээ хурдаа сааруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
624733
2 эможи

SS
2021-03-25 00:14
Ардчилалын өлгий гэгддэг Америкт хэрэг, зөрчил гаргагчдыг нэр устай нь хаягтай зурагтай нь гаргаад л байдаг юм байна лээ. Даган дуурайгч нь болох Монголд хүний эрх мэрх гэж хуцаад байдаг нь ямар учиртай юм бол доо?
Баяраа
2021-03-24 10:15
Хэн гндэг хулгайч вэ овог нэр зургын тхвиач хүний үрийг алсан алуурчин одоо өмгөөлөгч авч гэмгүй царайлах вий нэр ус зураг оршин суугам хаяг бүгдийн ил тавь сургамжтай шүүидээ
Зочин
2021-03-23 17:51
Arihchan sogtuu tolgoitoi p...daa nasaar n mashin barih erhiig n hasaad shorond hiigeechee uchnuun olon hunii ami nas endeed bna
зочин
2021-03-23 16:56
өөрийг нь машинаар нь мөргөжалах эрэгтэй
keyboard_arrow_up