“Сэмжид Хужирт“ амралтын газарт амарч байсан иргэд 12 аймаг руу тарж явжээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр "Коронавирусийн халдварын ээлжит давалгаа энэ сараас эхэлж байна. Завхан, Архангай, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Өвөрхангай, Увс аймагт хүрч, өвчлөл бүртгэгдлээ. Энэ долоон аймагт бүртгэгдсэн өвчлөл өмнөх давалгааны үеэр орон нутагт бүртгэгдсэн өвчлөлтэй нийлээд орон нутагт бүртгэгдсэн өвчлөл 382 болж байна.
Өчигдөр гэхэд Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь амралтын газарт шинэ голомт илэрлээ. Тус амралтын газарт амарч байсан иргэд 12 аймаг руу тарж явсан байгаа. Одоо тэр 12 аймагт тандалт, судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Иргэдийг тусгаарлах, шинжилгээ авах, хавьтлуудыг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа." хэмээлээ.