Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ПРОКУРОРТ шилжүүлжээ
2021 оны 3 сарын 23
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Тухайн хугацаанд эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 516 хэрэг шалгагдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624719
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс