Суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлжээ

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргөлдсөн осол гарчээ.

Ослын тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 07:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 07:46 цагт очиж тус аймгийн Дархан сумын харьяат иргэн О /63 настай, эмэгтэй/ “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсноос ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлсэн байжээ.

Улмаар автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгон Дархан-Уул аймгийн мэргэжлийн ангийн /16 тн/ өргөгч автомашинтай 02:26 цаг ажиллаж төмөр замын бүсээс гаргасан байна. Бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624716
0 эможи

Төмөр
2021-03-23 10:47
Төмөр замын гарам бүрт жижүүр ажиллуулах ёстой. Тэр бүгдийг зохицуулж осол эндэгдлээс сэргийлнэ.
keyboard_arrow_up