Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Бүх нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624701
0 эможи

keyboard_arrow_up