“ЖАСТ”-ын Ш.Батхүүд оноосон ялыг долоон жил болгон хөнгөрүүлэв

2021 оны 3 сарын 22

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас 110 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 10-нд шүүх хэлэлцэхээр товлогдсон байсан ч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид техникийн саатал гарсны улмаас хурлыг долоо хоногоор хойшлуулаад байгаа билээ.

Давж заалдах шатны шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцээд Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 заалт, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоон жил болгон хөнгөрүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
624693
4 эможи

Б
2021-03-22 20:51
Энэ 1 сда бнаа. Тэр мөнгөө төлөөд шорондоо яваач
зочин
2021-03-22 18:16
Дээд шүүх дээр хэрэгсэхгүй болгох байхоо.
keyboard_arrow_up