ЦЕГ: Замын цагдаагийн бичлэг задарсан хэрэгт алба хаагчийг шалгаж байна

2021 оны 3 сарын 22

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарыг хөл хорионы үеэр хөдөлгөөн хязгаарласан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож байх үед нь замын цагдаа зогсоож буй бичлэг сошиалд тархаад байна.  Энэ асуудалд замын цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэлсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчдад алба хаагчдын зорчих чиглэлийн дагуу замын хөдөлгөөний зохицуулалтад автомашин, суурин станц, машины станц, гар станц, энгэрийн камер, бэлэн бус торгуулийн хуудасны машин байдаг. Гэхдээ алба хаагчийн ажлын хэрэгцээнд ашиглах энгэрийн камерын бичлэг хэрхэн, яагаад алдагдсан болохыг мөрдөн байцаалтын үеэр шалгах учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624690
1 эможи

М
2021-03-23 11:38
Албаны ёс зүй хэм хэмжээгээ барьж ажиллах нь төрийн албан хаагчийн үндсэн зарчим. Цагдаагийн буруу
Жавхлан
2021-03-22 14:40
Яагаад согтуугаар машин барьсан шүүгчийг шалгахгүй байгаа юм бэ?
z
2021-03-22 13:57
zowshdee zagdaa
keyboard_arrow_up