Б.БААТАРХҮҮ: Дуучин Д.Болд ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагаа зогссон
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сураггүй болсон гэх дуучин Д.Болдын талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
Эрэн сурвалжлах үйл ажиллагаа нь иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах гэх мэт олон зүйлээр цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг.
Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэхтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмынхаа дагуу шүүхээс тухайн иргэний хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд энэ сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг бид хйиж гүйцэтгэсэн. Энэ дагуу дуучин Д.Болд ирж уулзсан.
Хуучин эрэн сурвалжлах үйл ажиллагааг хэд хоногийн дараа байршуулдаг байсан бол одоо хүсэлт гаргасан тохиолдолд шууд зар тавих боломжтой болсон.