ХӨСҮТ-ийн сувилагч хуурамч шинжилгээний хариу гаргасан нь тогтоогджээ
2021 оны 3 сарын 20
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий этгээдэд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн нь тогтоогдсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр мэдээлэв.
ХӨСҮТ-ийн ажилтан танил хүмүүсийн шинжилгээг хуурамчаар үйлддэг, нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг үйлдэл илэрсэн талаар Шадар сайд өмнө нь мэдээлж байсан. Уг асуудлаар ХӨСҮТ-өөс цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ энэ сарын 17-нд гаргажээ. Шалгалтаар, шинжилгээ өгөөгүй хүнд хуурамч хариу гаргасан зөрчлийг илрүүлсэн байна.
Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед мөнгө завшсан зэрэг бусад хууль бус хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
624651
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс