Прокурор, цагдаагийн байгууллагын ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН болов
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Цагдаагийн газар, хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Дүүргийн ерөнхий прокурор, түүний орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах, хяналтын прокурорууд, дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, тасгийн дарга нар болон бусад алба хаагч нар халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан оролцсон байна.
Зөвлөгөөнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлүүдээр 2021 оны I улиралд хийж буй ажил, түүний үр дүнгийн талаар хяналт хариуцсан ахлах прокурорууд мэдээлэл хийн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал солилцжээ.
Зөвлөгөөний төгсгөлд тус дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяр “Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэх” нэгдсэн арга хэмжээнд хэрхэн оролцох болон ажлын үзүүлэлтийг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн байна.
Эх сурвалж: УЕПГ
|